БНСУ-д хорио цээрийн хязгаарлалтын зэрэглэлийг нэмэгдүүллээ

БНСУ-ын УОК-оос Ковид-19 цар тахлын тохиолдол Сөүл хот болон орон нутагт (11/18-нд 313, 11/19-нд 343, 11/20-нд 363, 11/21-нд 386, 11/22-нд 330, 11/23-нд 271, 11/24-нд 320) эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан “Нийгмийн зай барих” хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Шийдвэрийн дагуу өчигдөр буюу арванэгдүгээр сарын 24-ний 00.00 цагаас арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 24.00 цаг хүртэл 2 долоо хоногийн хугацаатай Сөүл хотод хорио цээрийн 2 дугаар шатлал, Жөнра муж, Гуанжу хотод 1.5 дугаар шатлалыг тус тус тогтоохоор болов. БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс нийслэл Сөүл хотод халдварын тохиолдол нэмэгдэх магадлал өндөр байгааг анхааруулж байна. Иймд, Иргэд амны хаалт зүүх, хоорондоо … Continue reading БНСУ-д хорио цээрийн хязгаарлалтын зэрэглэлийг нэмэгдүүллээ